Нийгмийн мэдээНийгэмНийгэм - БусадНийгэм - СурвалжлагаНийтлэлОнцлох мэдээ

ШУУРХАЙ МЭДЭЭ: УЛААНБААТАРААС ГАРЧ ЯВЖ БАЙСАН 47 ХҮНТЭЙ АВТОБУС ОСОЛДСОН ХАРАМСАЛТАЙ ХЭРЭГ ГАРЧЭЭ.

Улаанбаатараас Казахстаны нийслэл Астанаг зорьж явсан автобус өчигдөр /2020.01.26/ ОХУ-ын Алтайн Бүгд Найрамдах Улсад осолджээ. Автобусанд 47 хүн байсны 45 нь монгол иргэн байв.
Урьдчилсан дүгнэлтээр жолооч нь зам, цаг уурын нөхцөл байдлыг харгалзаж үзээгүй, хянуур бус байснаас осол болсон гэж үзэж байна. Гэхдээ ослоор нэг ч хүн гэмтэж бэртээгүй аж.
Эмнэлгийнхэн зорчигчдыг үзэж дуусаад өөр автобусанд суулган Казахстан явуулжээ. Замын хажуу руу унасан автобусыг бульдозероор татаж гаргасан байна.

 

эх сурвалж:https://news.zindaa.mn/

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button