НийгэмНийтлэлОнцлох мэдээУлс төр

15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуульд оролцох хүсэлт ирүүлжээ

Сонгуулийн ерөнхий хороо УИХ-ын  2020 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвсэлүүдийн хүсэлтийг хүлээн авч дууслаа. Хуульд зааснаар нам эвсэлүүд дөрөвдүгээр сарын 25-ны дотор хүсэлтээ гаргах учиртай байсан. Сонгуулийн ерөнхий хороонд нийт 15 нам, 4 эвсэл УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасан баримт бичгийг хүлээлгэн өгсөн байна. Сонгуулийн ерөнхий хороо баримт бичгийг нягтлан шалгаад 4 дүгээр сарын 29-ний дотор сонгуульд оролцох нам, эвслийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана. СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн нам эвслүүд:

  1. Эх Орончдын Нэгдсэн нам
  2. Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч нам
  3. Их Эв нам
  4. Зон Олны нам
  5. Дэлхийн Монголчууд нам
  6. Сахигтун! Үндсэн хуулийн 19 эвсэл /Монгол Консерватив нам, Монголын Хүний Төлөө нам/
  7. Ардчилсан нам
  8. Ард Түмнээ Хайрлая нам
  9.  Ард Түмний нам
  10. Хөгжлийн Хөтөлбөр нам
  11. Та бидний эвсэл /Монгол Ардын Хувьсгалт нам, Иргэний Зориг Ногоон нам, Монголын Уламжлалын Нэгдсэн нам/
  12. Монголын Ногоон нам
  13. Монгол Ардын нам
  14. Шинэ эвсэл /Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд Найрамдах нам, Үнэн ба Зөв нам, Монгол Үндэсний Ардчилсан нам/
  15. Эх орон нам
  16. Ардчилал шинэчлэлийн нам
  17. Зөв хүн электорат/Хөдөлмөрийн Үндэсний нам, Монголын Социал Демократ нам, Зүй ёс нам/
  18. Ард Түмний Олонхийн Засаглал нам
  19. Гэр хороолол хөгжлийн нам
Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button