НийгэмНийтлэлОнцлох мэдээҮнэ ханшЭдийн засаг

Махны өргөтгөсөн худалдааг тавдугаар сард зохион байгуулна

Нийслэл хотноо махны өргөтгөсөн худалдааг ирэх тавдугаар сарын 2-ноос эхлэн 7 хоногийн турш зохион байгуулахаар төлөвлөжээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас нөөцийн махны нийлүүлэлт болон бусад асуудлаар Ажлын хэсгийн ээлжит хурал мягмар гарагт болов. Хурлаар мах бэлтгэн нийлүүлэгч 16 аж ахуйн нэгжийн өнгөрсөн 14 хоногт нийлүүлсэн махны тоо хэмжээ, хөдөө орон нутгаас махаа татсан 14 аж ахуйн нэгжийн төрөл хэмжээ, жижиглэн савлалтын цехийн үйл ажиллагаанд хяналт шалгалт, махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулах аж.

Махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулахтай холбоотойгоор дүүргүүдийн Хадалмар халамж үйлчилгээний хэлтэс тус бүр нутаг дэвсгэрийнхээ хүрээнд худалдааны төвүүдтэй уулзалт зохион байгуулах үүргийг өгсний дагуу 6 дүүргийн 16 байршилд худалдаа зохион байгуулах саналыг хэлэлцээд нийт 21 байршилд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button