НийтлэлОнцлох мэдээЭдийн засагЭдийн засаг - БусадЭдийн засаг - НийтлэлЭдийн засгын мэдээ

Монгол Улс 2020 ондоо багтаад Саарал жагсаалтаас гарна

Өнгөрсөн хавар эдийн засаг, улс төрийн дуулиан болсон Саарал жагсаалт цар тахлын энэ үед нам жим болж, энэ талаар ярих, сануулах хүн ч ховорджээ. Үйл явдлыг эргэн сануулахад, Монгол Улс 2019 оны аравдугаар сарын 19-нд FATF-ийн саарал жагсаалтад орсон. Ингэснээр эдийн засгийн том хоригт орж мэдэхүйц нөхцөл байдал үүссэн юм. Саарал жагсаалтаас гарахын тулд Монгол Улс FATF-аас тодорхой хугацаатай үүрэг даалгаврыг хүлээн авсан. Тодруулбал,

  • “Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай” хуулийн төслийг ойрын үед УИХ-аар хэлэлцэн батлах;
  • Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн зүйл, заалтыг хянаж үзэх;
  • Оффшор, авлига, албан тушаалын гэмт хэргийн асуудлаар сүр дуулиантай мэдээлэл гаргадаг, тэгсэн хэр нь шүүхээр шийдсэн асуудал бараг байхгүй байгаад дүгнэлт хийж ажлаа бодитой, үр дүнтэй хийх;
  • Xар тамхи зөөвөрлөх, наймаалах хэрэгт төрийн албан хаагчид нь холбогддог, хил гаалиар алт зэрэг хориотой бараа бүтээгдэхүүн нэвтрүүлдэг байдлыг зогсоохыг  FATF-аас бидэнд даалгасан билээ.

Дээрх гэрийн даалгаврыг биелүүлсэн цагт л Монгол Улс FATF саарал жагсаалтаас гарна. Үгүй бол, санхүүгийн хоригт орж магадгүй бас эрсдэл биднийг угтаж буй. Энэ талаар Монголбанкны Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очироос тодруулахад “Саарал жагсаалтын хүрээнд үндсэн дөрвөн ажил, түүний цаана буй зургаан арга хэмжээний хүрээнд холбогдох ажлыг хийж, Монгол Улс тайлангаа цаг тухай бүрт нь  хамгаалж байгаа. Нөгөө тал ч гэсэн ахиц дэвшил байгааг хүлээн зөвшөөрч байгаа.

Covid-19-той холбоотой нүүр, нүүрээ харж уулздаг уулзалтууд дэлхий нийтээрээ цуцлагдаж байна. Гэхдээ Монголын талаас энэ ажлыг шуурхайлахын тулд цахим хурал хэлбэрээр зохион байгуулж, ажлаа хамгаалах хүсэлтээ тавьсан. Энэхүү хүсэлтийг маань ойлгоод, зөвшөөрсөн байгаа. Энэ хамгаалалтын ажил тавдугаар сард хийнэ. Монголбанкны зүгээс ирэх аравдугаар сард саарал жагсаалтаас гарна гэсэн зорилтын хүрээнд бүх ажлаа хийгээд явж байна” гэсэн юм.

Харин энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар өөрийн албан ёсны фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэхдээ “FATF нь саарал жагсаалтад орсон орнуудын ээлжит үнэлгээг коронавирусийн тархалтаас болж түр хойшлуулах шийдвэр гаргасан. Саарал жагсаалтаас гарахад цөөн ажил үлдсэн тул хоёр дахь явцын үнэлгээг хойшлуулалгүй, цагт нь хийх хүсэлтийг Монгол Улс тавьсныг FATF хүлээн авлаа. FATF-ын шаардлагыг биелүүлж, тайлангуудыг цагт нь хүргүүлэн саарал жагсаалтаас гарахаар төрийн олон байгууллага хамтран шуурхай ажиллаж байна” гэжээ

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button