ДэлхийНийтлэлОнцлох мэдээХалуун сэдэвХөрш орнууд

Орост халдварын тохиолдол хоногт 10 мянгаар нэмэгдэв

Орост коронавирусийн халдвартай хүмүүсийн  тоо ням гарагт шилжих өдөр 10633 болж, цар тахлын дэгдэлт эхэлснээс хойш дээд амжилт тогтоов. Тавдугаар сарын 3-ны байдлаар, ОХУ-ын бүх мужид 134 687 халдвар бүртгэгдээд байна. Нийт 16639 хүн эдгэрсэн бол 1280 хүн нас баржээ гэж Коронавирусийн тархалттай тэмцэх шуурхай штабаас мэдээлжээ.

Хоногийн дотор халдвар 8,6 хувиар нэмэгдсэний 50,3 хувь нь шинж тэмдэггүй хэлбэртэй байв. Тоон үзүүлэлт нэмэгдсэн шалтгаан нь вирусийн оношлуурыг өргөн хэмжээнд ашиглаж эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл өвчний илрүүлэлт сайн байгаа гэсэн үг юм. Нийтдээ 4 сая гаруй оношилгоо хийгдээд байгаа юм.

Тавдугаар сарын 3-ны байдлаар коронавирусийн үхлийн тохиолдол өндөртэй Топ-10 бүс:

Краснодарын хязгаар — 1,61%,
Москва — 1,06%,
Москва муж — 0,79%,
Ростов муж — 0,76%,
Дагестан — 0,72%,
Санкт-Петербург — 0,68%,
Тула муж — 0,66%,
Нижегород муж — 0,59%,
Ленинград муж — 0,29%,
Мурманск муж — 0,24%.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button