ДэлхийДэлхий - НийтлэлНийтлэлОнцлох мэдээХалуун сэдэв

CoVid19: Их Британи нас барагсдын тоогоор Италиас илүү гарлаа

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Их Британи нь ковид19 өвчнөөр нас барагсдын тоогоор Италийг гүйцэж, Европтоо хамгийн их хохирол амссан улс болжээ. Их Британийн хэмжээнд уг өвчнөөр 29 427 хүн нас барсан талаар тус улсын Гадаад хэргийн сайд Доминик Рааб мэдээлсэн байна. Тэрээр уг мэдэгдлийг хийх үедээ “Энэ бол маш эмгэнэлтэй явдал” хэмээн шүүрс алдсан байна.

Европтоо хамгийн их хохирол амссан гэгдэж байсан Италид уг өвчнөөр 29 315 хүн нас бараад байгаа юм. Гэхдээ дэлхийн хэмжээнд яг нарийн мэдээлэл гартал сарын хугацаа хэрэгтэй гэж Д.Рааб мэдэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, цар тахал, өөр өвчний улмаас нас барсан хүмүүсийг ялгаж салгахад хугацаа шаардагдана, тэр болтол улс орнуудын аль нь сайн, аль нь муу ажилласан талаар мэдээлэл гаргахад эртэднэ гэсэн утгаар хэлжээ.

Их Британид бол шинэ төрлийн коронавирусийн шинжилгээ эерэг гарсан хүмүүсийн үхлийг ковид19-өөр нас барсан гэж тооцон бүртгэж байгаа юм байна.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button