ДэлхийНийтлэлОнцлох мэдээ

Дональд Трамп: Коронавирусийн гарал үүслийн талаар удахгүй мэдээлнэ

“Тун удахгүй бид коронавирусийн гарал үүслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх болно” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ. Гэхдээ тодорхой өдөр заагаагүй байна. Мөн “Энэ асуултыг олон хүн асууж байгаа тул ойрын хугацаанд хариулт өгнө” гэжээ.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео ням гарагт вирусийг Хятадын Ухань хотын лабораториос тарааж эхэлснийг нотлох баримт байгаа гэж мэдэгдсэн юм. Помпео уг вирусыг зохиомлоор бүтээсэн гэдэгт бүрэн итгэлтэй байна гээд Хятадын эрх баригчдыг вирусийн тархалтын талаарх мэдээллийг нуун дарагдуулсан гэж дахин буруутгажээ.

Тэгвэл Хятадын Гадаад хэргийн дэд сайдын орлогч Ле Юйчэн дөрөвдүгээр сарын 29-нд, NBC агентлагт өгсөн ярилцлагадаа улс төрчид Хятадыг гүтгэх зорилгоор вирус ашиглаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Тэрээр Бээжин коронавирусийн талаар ямар ч мэдээллийг нуугаагүй гэж онцолжээ.

Харин АНУ-ын эрх баригчдад коронавирусийн шинэ төрөл хэзээ гарч ирснийг батлах нарийн мэдээлэл байхгүй гэж Армийн төв штабын дарга, генерал Марк Милли мягмар гарагт Пентагонд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button