НамуудНийгэмНийтлэлОнцлох мэдээУИХУлс төрулс төрУлс төр - БусадУлс төр - НийтлэлУлс төрийн мэдээ

Улстөрчид идэвхжиж, сонгогчид итгэл алдрав

Монголчууд удахгүй хууль тогтоох дээд байгууллагынхаа найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл буюу нийт 27 нам оролцохоор болж рекорд тогтоолоо.

2020 оны УИХ-ын сонгуульд оролцох намууд:

1. Эх орончдын нэгдсэн нам

2. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам

3. Их эв нам

4. Зон олны нам

5. Дэлхийн монголчууд нам

6. Ардчилсан нам

7. Ард түмнээ хайрлая нам

8. Ард түмний нам

9. Хөгжлийн хөтөлбөр нам

10. Монголын ногоон нам

11. Монгол ардын нам

12. Эх орон нам

13. Ардчилал шинэчлэлт нам

14. Ард түмний олонхийн засаглал нам

15. Гэр хороолол хөгжлийн нам

Эвслүүд:

1. “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл (Монгол консерватив нам, Монгол хүний төлөө нам)

2. “Та бидний эвсэл” (Монгол ардын хувьсгалт нам, Иргэний зориг ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам)

3. “Шинэ” эвсэл (Шударга иргэдийн нэгдсэн эвсэл нам, Бүгд найрамдах нам, Үнэн ба зөв нам, Монголын үндэсний ардчилсан нам)

4. “Зөв хүн электорат” эвсэл (Хөдөлмөрийн үндэсний нам, Монголын социал демократ нам, Зүй ёс нам)

Өмнөх сонгуулиудад хамгийн ихдээ 13 нам, гурван эвсэл оролцож байлаа. Хамгийн олон нам, эвсэл сонгуульд оролцсон буюу 2000 оны сонгуулиар нийт 602 хүн нэр дэвшиж байв. Харин энэ удаад түүхэнд байгаагүй олон нам, эвсэл сонгуульд оролцохоор болсон учраас УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн тоо 800-900-д хүрэх бололтой.

Сонгуульд оролцох эрхээ баталгаажуулж Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа гардаж авсан 15 нам, дөрвөн эвслээс гадна бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн 208 хүн бий. Үндэсний аудитын газар тэдний мөрийн хөтөлбөрийг хянаж энэ сарын 21-ны дотор дүгнэлтээ Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо холбогдох материалуудтай нь танилцаад тэдний хэдийг нь бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм. УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн 208 хүн Үндэсний аудитын газар, Сонгуулийн ерөнхий хорооны шүүлтүүрээр орж хасагдлаа ч хамгийн багадаа талаас илүү нь нэр дэвших эрхээ өвөртлөх нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн сонгууль хамгийн олон бие даагч оролцсон сонгууль болох нь. Өмнөх долоо удаагийн сонгуульд хамгийн ихдээ 69 бие даагч нэр дэвшиж байлаа. Энэ бүхнээс харвал сонгуулиас сонгуулийн хооронд улс төрийн нам, улстөрчдийн сонгуульд оролцох идэвх нэмэгдсээр байна.

ИТХ-ын сонгуулийг ирцийн босгогүй болгосон шигээ УИХ-ын сонгуулийг бас ирцийн босгогүй болгох уу?

Харин эсрэгээрээ иргэдийн улстөрчдөд итгэх итгэл буурсаар ирсэн нь сонгогчдын ирцээс харагдаж байгаа юм. Хамгийн анхны буюу 1992 оны УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 95.6 хувь нь оролцож байсан бол энэ хувь тогтмол буурсаар 60-70 хувийн хооронд хэлбэлзэх болсон. Тийм ч учраас сонгууль зохион байгуулах үүрэгтэй Сонгуулийн ерөнхий хороо болон сонгуульд оролцож буй нам, эвслүүд, улстөрчид сонгогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор янз бүрийн арга хэрэглэх болсон юм. “Сонгогчид зөвхөн өөрсдийнхөө итгэл үнэмшил, идэвхээр сонгуульдаа оролцог” гээд орхивол ирц 50 хувийн босго ч давахгүй байх магадлалтай. Орон нутгийн сонгуулиар сонгогчдын ирц бүр ч багасдаг. Тиймээс ирэх намар болох орон нутгийн сонгуульд анх удаа 50 хувь дээр нэмэх нь нэг гэсэн ирцийн босго тавихгүй байхаар хуулиа баталсан. Сонгогчдын ирц 50 хувьд хүрэхгүй байсан ч тухайн сонгуулийг хүчинтэйд тооцно гэсэн үг. Энэ бол улстөрчид аргаа барсны илэрхийлэл. Одоо орон нутгийн сонгууль, дараа нь УИХ-ын сонгууль ирцийн босгогүй болохыг үгүйсгэхгүй. Сонгогчдын сонгуульд оролцож саналаа өгөх идэвх ингэж буурсан нь улс төрийн намууд, улстөрчдөд итгэх иргэдийн итгэл буурсантай шууд холбоотой. Судалгааны дүнгүүд ч иргэдийн улс төрийн намд итгэх итгэл алдарч байгааг хэлдэг.

УИХ-ын долоон удаагийн сонгууль зохион байгуулсан 28 жилийн хугацаанд улстөрчдийн идэвх хэрхэн нэмэгдэж, эсрэгээрээ сонгогчдын тэдэнд итгэх итгэл хэрхэн буурсныг дараах статистикаас харж болно.

1992 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

8 нам, 2 эвсэл

Нийт нэр дэвшигч: 293

Нам, эвслээс нэр дэвшигч: 275

Бие даан нэр дэвшигч: 18

Сонгогчдын ирц: 95.6%

1996 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

5 нам, 2 эвсэл

Нийт нэр дэвшигч: 302

Нам, эвслээс нэр дэвшигч: 267

Бие даан нэр дэвшигч: 35

Сонгогчдын ирц: 92.1%

2000 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

13 нам, 3 эвсэл

Нийт нэр дэвшигч: 602

Нам, эвслээс нэр дэвшигч: 575

Бие даан нэр дэвшигч: 27

Сонгогчдын ирц: 82.4%

2004 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

7 нам, 1 эвсэл

Нийт нэр дэвшигч: 244

Нам, эвслээс нэр дэвшигч: 229

Бие даан нэр дэвшигч: 15

Сонгогчдын ирц: 82.2%

2008 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

12 нам, 1 эвсэл

Нийт нэр дэвшигч: 356

Нам, эвслээс нэр дэвшигч: 311

Бие даан нэр дэвшигч: 45

Сонгогчдын ирц: 76.5%

2012 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

11 нам, 2 эвсэл

Нийт нэр дэвшигч: 544

Нам, эвслээс нэр дэвшигч: 518

Бие даан нэр дэвшигч: 26

Сонгогчдын ирц: 67.3%

2016 оны сонгууль

Сонгуульд оролцсон нам, эвсэл:

12 нам, 3 эвсэл

Нийт нэр дэвшигч: 498

Нам, эвслээс нэр дэвшигч: 429

Бие даан нэр дэвшигч: 69

Сонгогчдын ирц: 73.6%

2020 оны сонгууль

Сонгуульд оролцох нам, эвсэл:

15 нам, 4 эвсэл

Нийт нэр дэвшигч: ?

Нам, эвслээс нэр дэвшигч: ?

Бие даан нэр дэвшихээ илэрхийлсэн: 208

Сонгогчдын ирц: ?

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button