Онцлох мэдээСпортҮндэсний спорт

Сар шинээр Үндэсний Бөхийн барилдаан болно

Сар шинийн уламжлалт барилдааныг МҮБХ 2021 оны 02-р сарын 11-ний өдөр Монгол бөхийн өргөөнд зохион байгуулахаар боллоо. Цар тахлын улмаас Улс аймгийн цолтой 128 бөхийн барилдаан үзэгчгүй байхаар төлөвлөж байгаа бөгөөд Улсын Онцгой Комисс, Нийслэлийн Онцгой Комиссоос гаргасан зөвлөмж, шийдвэр, журмыг чанд даган мөрдөж ажиллана.
Төрт ёсны уламжлалт сар шинийн бөхийн барилдаанд үндэсний бөхийн цолтны төлөөлөлүүд оролцох бөгөөд нэрсийг МҮБХ 2021 оны 02-р сарын 03-ны өдөр УОК, НОК-д гаргаж өгөх бөгөөд барилдаанд ажиллах жаяг дэгийн баг, үйлчилгээний ажилтнууд, барилдах бөхчүүд Хавсралт 1-д заасан хуваарийг дагаж мөрдөнө.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button