Онцлох мэдээУлс төрУлс төр - Нийтлэл

Ч.Сайханбилэг: Ерөнхийлөгч жинхэнэ МАНАН-г байгуулж, өөрөө оффшорын эзэн болсон

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнөөдөр /2021.02.02/ өөрийн цахим хуудаснаа Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж мэдэгдэл хийлээ. Түүний хэлсэн үгнээс ОНЦОЛЖ байна.

-Өөрийн чинь өмгөөлөгч таны хэргийг хамгаалахад хэцүү биш ээ. Гэхдээ та улс төрийн нөлөө, оролцоог нь хаагаад өгч чадах уу. Тэгэхгүй бол хуулийн хэчнээн сайнгаргалгаа гаргаад ч хий хоосон гэж хэлэхийг сонсоход үнэхээр сэтгэл гонсойж байна.

-Хууль сахиулах ёстой шүүгч, прокурорыг томилохдоо Ерөнхийлөгч өөртөө захирагдахыг дарамталж, үгүй бол огноогүй огцрох өргөдлөө өг гэдэг гэж Ерөнхий сайд нь ажлаа өгөхөө мэдэгдсэн.

-Хууль зүй, дотоод хэргийн сайд нь Ерөнхийлөгч албан өрөөндөө шүүгч нарыг дуудаж, хэнд хэдэн жилийн ял өгөхийг хэлдэг Ерөнхийлөгчтэй гэдгийг сонсоход уур хүрмээр байна.

-Чамайг төрийн нэр ашиглан баривчилж байгаад шоронд хатааж, тэнд нь хувиараа ална гэдгээ хэлж байж болох бүх сувгаар надад хүрэхийг оролдож байгаа Ерөнхийлөгчтэй гэдгээ бодохоор дургүй, зэвүү хүрмээр.

-Холбогдох хэд, хэдэн хууль байтугай Үндсэн хууль зөрчсөн Ерөнхийлөгчийн үйлдлшүүд гуравхан хоногийн сошиалын сэвэлт болоод мартагдах учиргүй.

-Энэ Ерөнхийлөгч Монгол ялна гэдэг боловч Монголоо ялагдуулаад дууслаа.

-Өөрөө 800 км төмөр зам тавьж байгаа гэдэг боловч 267-хон км яваад хил дээрээ очих төмөр зам өнөөдөр ч дуусаагүй байна.

-Гуравдагч хөршийн хөрөнгө оруулалттай Оюутолгой төслийг хөдөлгөсөн хүмүүсийг бүгдийг нь шоронд хийсэн. Цаад зорилго нь ердөө л гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хөөж гаргах юм. Монголыг дахин ялагдуулах билээ.

-Өөрөө жинхэнэ МАНАН-г байгуулж, оффшорын жинхэнэ эзнээр тодорлоо.

-Энэ бүхнийг хараад зүгээр сууж болохгүй. Хэрэв энэ хэвээр үргэлжлэх аваас сайнаар нэг намын, саараар нэг хүний тогтолцоо тогтоно.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button