Онцлох мэдээ

Гүнжийн сүм ба Монголчуудын соёлын өвд гаргах хандлага

Бид Тэрэлж явна хэмээн хавар, зун, намарын гурван улиралд хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж шахам очдог Тэрэлжийн үзэсгэлэнт байгаль дунд чимээгүйхэн нэгэн дурсгал хаягдчихсан, гунигтайяа оршдог нь миний өгүүлэх энэхүү нийтлэлийн эзэн олноо Гүнжийн сүм хэмээн алдаршсан тахилгын зориулалттай бунхант сүм юм. Энэхүү сүм өөртөө цаг хугацааны сорвийг агуулан оршиж анх байгуулагдсан цагаас өдгөө 280-аад жилийн нүүрийг үзэж буй МОнголын түүх соёлын хосгүй өв юм. Энэхүү сүмийн түүх Манжийн Энх-амгалангийн зургаадугаар Гүнж өргөмжилсөн нэр нь Хичээнгүй Дөлөөн Гүнж Түшээт хан Дондовдоржийн их хатан болж Халх Монголд жингийн цуваа дүүрэн инжээ дааж ядан ирсэн тэр цаг үеэс эхэлдэг. 1697 он буюу Халх Монгол манжид дагаар ороод нэгэн арван ч болоогүй тун шинэхэн байсан цаг үе бөгөөд Халхуудыг урваж босохвий хэмээн яаравчлан охидоо торгонд ороон үе үеийн хаадуудын адилаар баруун солгойгүй илгээж байлаа. Зургаадугаар гүнж ганцаараа Халхын ноёнд очиж бусад охид нь дандаа Өвөрмонголын ноёдод илгээгджээ. Энүүгээрээ тэрээр бусад гэгүүдээс онцлогтой байсан юм. Мөн ураг холбосон нөхөр Чингис хааны шууд удам Чахундоржийн ач хүү Дондовдорж билээ. Түүний даалгавар ойлгомжтой эр нөхрийнхөө үй ажиллагааг байнга Бээжин рүү цаг алдалгүй шуурхай мэдээлэх байсан бөгөөд цаг хугацаа өнгөрч анхны хүү Ренчиндорж нь төрж Монголчуудын дунд он жил амьдарсаар нэг ёсондоо тэр Монголчуудад элэгтэй нэгэн болох нь тэр ээ. Хориотой хотдоо халуун ханзан дээр хөлбөрч өссөн түүнд хатуу ширүүн уур амьсгалтай тал нутагт идээших нь тийм ч амар эд биш байсан бололтой. Гэхдээ тэрээр хар хүрэн царайтай, амар мөрний хавиар бар агнадаг нүүдэлч удмын зүрчин хүүхэн шүү дээ. Удалгүй идээшин дасч Монголчууд нутгийн ардуудад элэгтэй хандах болжээ. Энэ нь ч Монголчуудад түүнийг Гүнж Хатан хэмээн авгайлах болсоноос ажиглагддаг. Мэдээж эмэгтэй хүний ахар боловч, зовлонт амьдрал нь дуусч тэрээр ч өөрийн төрүүлсэн Ринчендорж, Гэжэйдорж, Хаживорж хэмээгдэх гурван хүүгээ /Ц.Дамдинсүрэн гуай дөрвөн хүү гэж бичсэн байдаг/ цөмийг нь Монгол сэтгэлгээтэй болгож өвөг эцэг манж хааны далд санаархлыг ойлгуулж чаджээ. Ингэснээр тэд цаанаа Монголын төлөө ч наанаа Чин улсын төлөө хэмээсэн нөхдүүд болж торницгоов. Хичээнгүй Амирлангуй гүнж 1735с онд цаг бусыг үзүүлж дагуулж ирсэн арваад тайган шивэгчин нарыг нь Манжийн данс тооцооны газраас 49 хоногийг нь гүйцээгээд л нэхэмжлээд эхлэх нь тэр ээ. мөн тэрээр гэрээслэлдээ Намайг Монгол газар оршллгтун хэмээн гэрээслэсэн бөгөөд түүний гэрээсийг ёсоор болгож Дондовдорж өөрийн хошуу нутагт буюу тэрэлжээс хойш Хэнтий нурууны салбар уулсын эхлэл Баруун баян хөх чулууны хадтай нэгэн уулын энгэрт оршуулжээ. Оршуулахдаа түүнд Чин гүрний загвараар зохион байгуулж тахилгын бунхант сүмийг байгуулсан нь өдгөө бидний мэдэх гүнжийн сүм хэмээх дурсгал юм. Энэхүү сүмийг барих үед Чин гүрний сангаас нилээдгүй төсөв хөрөнгө зарлагдан байж Монгол,Хятад урчуудаар бүтээлгэсэн байдаг билээ. Сүмийн таван жилийн хугацаанд бүтээж дуусан 1740 онд Гүнжийн чандарыг газар доорх бунханд хийн Дондовдорж өөрийн эзэмшил ардаас зарим эх сурвалжид Гүнжийг дагаж ирсэн Сөнчин отго дээр тулгуурлан Сүмийг тахиж, тайлах, харж хандах зориулалттай сүмчин отгийг байгуулсан нь өдгөө Төв аймгийн Эрдэнэ сумын нутгийнхан дунд тэдний үр хойчис бий билээ. Сүмийг улирал болгон тахидаг байсан бөгөөд түүнийг тахидаг тусгай лам хүртэл байсан гэдэг. Тахилганд эмэгтэй хүн очих цээртэй бөгөөд ач холбогдолтой үйл явдал байв. Энэхүү сүм нь 200-аад жилийг арай ядан өнгөрөөгөөд 20 дугаар зууны эхэнтэй золгох үед Сүмчин отгийн нутагт гаднаас маш их хүмүүс ирж суурьших болж тэдний тахилга хийж буйг хараад “Та нар буг тайж, Бунханд мөргөдөг ” хэмээн доромжлон басах болжээ. Магадгүй тэдгээр явуулын хүмүүс л Гүнжийн сүмийг тоносон хэмээн нутгийн иргэд хэлэлцдэг ажээ. Түүний дараа алдарт 37 оны сүм, ламын эсрэг зарласан дайны хөлд ч энэхүү алс бөглүү газар оршдог сүмийг ч тойрсонгүй тонож, дээрэмчин доншууч нар ч нэмэрлэжээ. Ингээд 1941 онд нэр түүхч Х.Пэрлээ/хөдөөгийн/ Зөвлөлтийн уран барилгач Шепетильников нарын баг ирж судалгаа, хэмжилт хийж зургийн нь аваад буцжээ. ҮҮүний дараа 50-аад оны сүүлэр Эрдэмтэн зохиолч Ц.Дамдинсүрэн гуай, Х.Пэрлээ нар ирж хэмжилт хийж, багахан хэмжээний малтлага хийн үүх түүхийн сэжмээр нь орж явжээ. Түүний 1961 онд хэвлүүлсэн аян замын тэмдэглэлтэй, гэрчүүдийн мэдээлэл болоод эд баримтын нотолгоон дээр үндэслэсэн протокол маягийн бэсрэгхэн бүтээлд бол хамгийн анхны судалгааны ажил байсан юм. Түүнийг очиж үзэх үед бас ч гэж нилээдгүй барилга байсан бөгөөд Харуулын байшин, бунханы хэсэг, Богд хаалга, Харуул цамхаг, Хэрэмний үлдэгдэл зэрэг байсан бол одоо цагт Богд хаалга, Харуул цамхаг, хэрэм гурваас өөр юу ч үлдсэнгүй. Их эрдэмтэнээс хойш иргэд ч очиж нилээд сүйтгэжээ. Мөн гүнжийн авс болоод зарим зүйлийг малтлагын явуад олох үед булшийг нь олоод аль хэдийн тоночихсон байжээ. Ер нь бол Хөдөө, Дамдиа хоёр хана мөргөж л дээ. Тэдний өмнө ирсэн нөхдүүд бол гүнжийн авс хаана байгааг маш сайн мэддэг хүмүүс байсан байж. Ц.Дамдинсүрэн гуай бол нилээд баримт нотолгоон дээр суурилдаг хүн билээ. Хэмжилт хийгээд буцах замдаа алдагдсан эд өлгийн зүйлийн араас мөшгин хөөж зарим зүйлийг олж чадсан байдаг. Үүнийгээ ч тэрээрр бүтээлдээ маш сайн оруулж, үзүүлсэн байдаг. Мөн нөгөө талаас Монголын нэг эрдэмтэн Билгүүн Номч Ринчен гуай Гүнж хэмээх шүлэг тэрлэж мөн өгүүллэг зохиосон буй нь нэг талаас Дамдинсүрэн гуай баримт нотолгооны бүтээл, нөгөө талаас Ринчен гуай уран зохиолын илэрхийллээр хоорондоо далдхан өрсөлдөж байсан бололтой юм. Гол яриандаа орье. Нүдээр үзсэн хүмүүсийн ярианууд маш сонин хонь хариулж явахдаа сүмийн цонхоор нь шагайх үед дотор нь яг л амьд хүн байгаа мэт аяга, халбага, нүүрний алчуур, авдар сав нь бүгд байжээ. Мэдээж бүгд чамин хийцтэй үнэтэй. Мөн нэг нутгийн иргэний яриагаар жоохон хүүхэд байхдаа Гүнжийн сүмд ороод тоглож байтал нэг нөхөр орж ирээд сүмийн цонхны сувдан чимэглэлтэй хөшгийн аваад шууд өвөртлөөд явчихсан хэмээн хүүхдийн гэнэн цагаан сэтгэлээр гайхаад өнгөрчээ. Мөн Эрдэнэ сүмийн сургуулийн байр барина, бас бусад зүйл ашиглана хэмээн хэрмийн тоосго гол сүмийн модон чимэглэлээс сүхээр баахан цавчиж өгчээ. Ёстой л нэгэн тариачин нөхдүүд Эрмитажид орсон шиг л юм болсон юм шиг гялгар юм болгоныг өвөртлөөд л байжээ. Ингээд сумын засаг дарга байсан нөхрийг Ринчен гуай “Соёлын дайсан тэр гуай та мөн үү “хэмээн түншсэн бололтой. Одоо бол сүмийн ханан дээр очсон сургуулийн хүүхдүүдийн нэрээ сараачсан хэн ч тоохгүй балгас болжээ. Сүүлийн үед хүмүүс маш ихээр очиж, морьтой, явган очиж байгаа аялагчид харж халаглахаас цаашгүй цуг явсан гадаадуудын дэргэд ичхээс цаашгүй л болцгоож байна даа. Сүм рүү очих зам тун бэрх. Зундаа шавар шалбааг хэмэн явах ч эд биш. Морьтойгоор л шууд явбал дөт. Алхаж очоод жаахан ажиглаж суухад энэ сүм нь цагтаа нилээн сүрлэг сүм байжээ. Ул мөр нь харагдаж байна. Хэрэмний нурсан хэсэг байхгүй. Зөөж авч явсан байна. Ингэж удаан ажиглатал наран шингэж алхах замдаа эргээд нэг харах үед хаягдсан балгас хүний нутагт үүрд үлдсэн тэр гүнжийн нулимс шиг бороо гэнэт асгарав. Гүнж гомджээ. Олон жилийн турш гутааж, сэвтээсэн ч Амирлангуй хэвээр орших Гүнжийн сүм. Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг хэмээн уужуу сэтгэж ашиг хонжоо хайж байгаа бол та соёлын өвийг алгасна уу. Зарим нөхөд манжийн охинн хэмээн ухвар мөчил сэтгэх нь хачин. Манж эмэгтэй ч нөгөө талаар Монгол хатан шүүдээ. Бидний энэ өчүүхэн бодол энэ сүмийг зэрэмдэглээд хаяжээ.
Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button