Онцлох мэдээ

ЖДҮ-чид Хөл хориог эсэргүүцэж байна

Монгол улсад энэ сарын 10-ны өдрөөс эхлэн хөл хорио тогтоох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү мэдээллийн араас “Жижиг дунд бизнес” эрхлэгчид хөл хориог эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.
Төв талбай дээр үзэл бодлоо илэрхийлэн мэдээлэл хийсэн ЖДҮ эрхлэгч иргэн ярихдаа “Өмнөх хөл хорио, тэг зогсоолт”-ын үеээр машинаа зарж ажилчдынхаа цалинг өгсөн байраа зарж биенэсээ авч үлдсэн тухайгаа ярьж байлаа.
Тэрээр “Одоо үнэхээр зарж үрэх зүйл үлдсэнгүй, бизнесээ авч үлдэхийн тулд хөл хориог эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээс өөр арга замгүй. Албан бичиг хүргүүлэх бодол байвч хүлээж авдаггүй, авч хэлэлцдэггүй нь бодит үнэн гэлээ.
Түүнчлэн өнгөрсөн хоёр жилийн алдагдал, сул зогсолтыг хэн төлөх вэ? Өнгөрсөн жилүүдэд жижиг дунд бизнес эрхэлсэн, эхлүүлсэн ард иргэд өмнөх хөл хорионы улмаас үйлдвэрлэлээ алдаж үгүй болсон.
Хөл хорилоо ч вирусын халдвар буурахгүй хэмээн үзэж буй тухайгаа илэрхийлж, вакцин хийж дархлаажуулах үйл явцаа идэвхижүүлэхийг шаардаж байгаа юм.

Хөл хорио тогтооход нийгмийн давхарга бүрт ижил тэгш үйлчлэхгүй. Идэх хоолгүй, тартагтаа тулах ард өрх цөөнгүй байдаг тул хөрсөн дээрээ буусан бодолтой шийдвэр гаргахыг хүсэв.
Мөн цаашдаа ч залуучуудаа дэмжсэн бодлого шийдвэрийг баримталж ажиллахыг хүсэж байна гэлээ.

Цааш нь

Төстэй мэдээлэл

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн

Back to top button