Онцлох мэдээ
Буцааж төлж дийлдэггүй цор ганц өр бол ‘Хүнээс авч буй их сэтгэл’ юм
Монгол улсын хэмжээнд Коронавирусийн 12233 тохиолдол бүртгэгдээд байна.
Харин Орхон аймагт 168 тохиолдол батлагдсан бөгөөд тэдгээр тохиолдлуудыг Бүсийн оношилгоо эмчилгээний төв болон Эрдэнэт сувилал гэх зэрэг эрүүл ахуйн шаардлага хангасан газруудад хэвтүүлэн эмчлүүлж байгаа юм.
Дээрх зураг нь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж байгаа коронавирусийн халдвартай иргэдийг асарч буй сувилагч эмэгтэй гэнэ. Тэрээр эдгэрэн эмнэлэгээс гарч буй иргэдийг үдэх агшинг ийнхүү хальсанд буулгажээ.
Буцааж төлж дийлдэггүй цор ганц өр бол ‘Хүнээс авч буй их сэтгэл’ билээ.