Г.Занданшатар: Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд бүх төрлийн зөвшөөрлийн хуулийг өөрчилнө

Г.Занданшатар: Ажлын байрыг нэмэгдүүлэхийн тулд бүх төрлийн зөвшөөрлийн хуулийг өөрчилнө

Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

УИХ-ын дарга Г.Занданшатар парламентын цаашдын хийж хэрэгжүүлэх ажлын талаар холбогдох албаныханд чиглэл өглөө.

Тэрээр “Эдийн засгийн өсөлтийг ажлын байраар дэмжинэ. Ард түмэндээ хүртээмжтэй ажлыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна. Ажлын байр нэмэгдүүлэхийн тулд бүх төрлийн зөвшөөрлийн хуулийг өөрчилж, төрийн дунд доод шатны дарамт шахалтыг арилгах хэрэгтэй. Ажлын байр бий болгож буй салбаруудыг зээл татварын бодлогоор дэмжих хэрэгтэй.

Экспорт, импортын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. УИХ-ын нэгдсэн чуулганаас өмнө шаардлагатай хяналт шалгалтыг хийж ажлыг эрчимжүүлэх шаарддагтай” гэв.

Эх сурвалж: gogo.mn

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн