С.Жавхлан: Хэрүүл, тэмцэлтэй АН-аас би гарч байна

С.Жавхлан: Хэрүүл, тэмцэлтэй АН-аас би гарч байна

Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Тэрбээр “УИХ-ын нөхөн сонгуульд С.Жавхлан нэр дэвшинэ гэх мэдээлэл их гарсан. Гэхдээ надад нөхөн сонгуульд оролцох бодол байхгүй. Дээрх мэдээллийг мушгин гуйвуулж байгаа учраас албан ёсны тайлбарыг өгч байна. Үүнээс гадна АН хэрүүл, тэмцэлтэй байна. Хэрүүлтэй айлд хүн тогтохын аргагүй. Зөв шийдэл гардаггүй  АН-аас  би өнөөдөр гарч байна. Гомдсондоо би АН-аас гараагүй. Миний үзэл баримтлалд нийцэхгүй учраас ийн гарах шийдвэр гаргасан” гэлээ.

Мөн үргэлжлүүлэн “Миний хувьд соёлын биет бус өв, өв соёлыг хамгаалж, мартагдсан зүйлсүүдийг сэргээж хойч үедээ өвлүүлэх эрхэм зорилготой. Би энэ зорилгынхоо төлөө дуучин, УИХ-ын гишүүн байхдаа ч тууштай явж ирсэн. Би АН-аас гарсан ч хийх ажил маш их байна. Өв соёлоо хамгаалах төсөл хөтөлбөрүүдээ үргэлжлүүлж, уран бүтээлийн ажилдаа эргэн орно. Миний 30 дуутай цомог удахгүй худалдаанд гарна. Мөн өнөөдрийн нийгэмд биднийг талцуулж буй асуудлуудын талаар өгүүлэх миний тухай нэвтрүүлэг хийж байгаа. АН-аас гарах шийдвэрийг битгий мушгин гуйвуулаасай. АН-ыхаа залууст эв, нэгдэлтэй байхыг уриалж, амжилт хүсье. “Сайн хүнийг явсан хойно нь. Сайн айлыг нүүсэн хойно нь” гэдэг үг бий. Монголчууд бид нэгнийхээ улыг шагайдаг мөртлөө, сайн сайхан явахад нь баярлаж чадахаа больчхож. Дандаа ховын шинж чанартай зүйл ярьдаг болжээ. Хэрүүлээс үнэндээ залхаж байна. Тиймээс залуус бие биеийнхээ зөв зүйлийг дэмжмээр байна” гэдгийг хэлсэн юм.

УИХ-ын гишүүн асан С.Жавхлан 2020 оны тавдугаар сарын 14-нд АН-д элсч байв. Тухайн үед С.Жавхлан “Өнөөдөр ес дэх гишүүн болж, АН-ыг бүтэн болгож байгаадаа баяртай байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ганцаараа дуу хоолой маань хүрэхгүй байлаа. Өөрийнхөө үзэл санааг Монгол даяар хүргэх вэ гэж хичээсэн ч  бүгдэд хүрээгүй. Тиймээс олуулаа болж, хонхны дуу дуугаргаж, хөх тэнгэр шигээ Монгол нутгаа хөхрөн цэнхэртүүлэх цаг айсуй” хэмээн мэдэгдэж байсан юм. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон удаатай.

Хариулт үлдээх

Таны и-мэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг *-р тэмдэглэсэн